Categories
гадаад мэдээ

Иран улс пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ

Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус пуужингийн хүчээ нэмэгдүүлж, газар доор дахин нэг цогцолбор байгуулсан гэж тус корпусын Цэрэг, сансрын хүчний командлагч Амир Али Хажизаде мэдэгдсэнийг FARS агентлаг уламжлав. Энэ нь газар доор байрлалтай, пуужин үйлдвэрлэх гурав дахь үйлдвэр боллоо.

Ираны ард түмнийг сул дорой байдалд оруулахыг хүсэж буй АНУ, Израилийг пуужингийн туршилтууд тугшээх болно гэдгийг тэрбээр тэмдэглэжээ. Түүний хэлснээр, тун удахгүй Иран улс нутгийнхаа баруун өмнөд хэсэгт орших хотын нэрээр нэрлэсэн “Дизфуль” гэдэг газар-газар ангиллын баллистик шинэ пуужин бүтээх гэнэ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Иран улс дунд тусгалын баллистик пуужин туршсаны дараа АНУ хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүлж, Иран, Арабын Нэгдсэн Эмират Улс, БНХАУ, Кувейт, Ливаны иргэн болох 13 хүний нэрийг оруулсан билээ. Тэрчлэн жагсаалтад эдгээр улсын 12 компани багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *