Categories
мэдээ нийгэм

Орбитын замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөнө

Улаанбаатар хотын хэмжээнд автозамын салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм.

Энэ замыг 4 эгнээ болгон өргөтгөж, явган зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэх юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаярын хэлж буйгаар уг зам нь 23 метр өргөн болно. Замын зорчих хэсэг нь 14 метр, хоёр талдаа тус бүр 3 метрийн өргөн явган хүний замтай, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй байна.

Хөгжлийн банкны 14.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдээд явж байна. 2 том гүүртэй. 1 нь 42 метр, , нөгөө нь 38 метрийн урттай, 22 метрийн өргөнтэй гүүрний ажил хийгдэж байна. Замыг өргөтгөхөд нийт 59 айлын газрыг чөлөөлөх шаардлагатай болж буй аж. Үүнээс 13 газар чөлөөлөлт нь удаашралтай байгаа бол үлдсэн газруудыг чөлөөлөх ажил эхэлжээ.

3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах гэрээт хугацаатай. Харин замын зорчих хэсгийг ирэх зургадугаар сарын 30 гэхэд нээх зорилт тавьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *