ОХУ-ын Онцгой байдлын алба Красноярс, Иркутск, Ставрополь муждаа холбооны хэмжээний онцгой байдал зарлажээ. Сүүлийн үед ойн түймэр ихээр дэгдэж байгаа тул ийм арга хэмжээ авсан байна. Холбооны хэмжээнд онцгой байдал зарлана гэдэг нь тухайн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгахад шаардагдах төсөв хөрөнгийг орон нутгаас гадна холбооны төсвөөс гаргаж болдог онцгой байдлын төвшинг хэлдэг байна.
Агаарын хэт их халалтын улмаас өнгөрсөн бямба гаригаас эхлэн Иркутск, Красноярск мужид гал түймрийн улмаас нөхцөл байдал эрс хүндэрсэн юм байна. Тодруулбал, хойд хөршийн 10 хотод 140 гаруй байшин шатжээ. Тэр дундаа Канск, Лесосибирск хот онцгой хохирол амссан байна.