2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хилийн чанадад байгаа Монгол улсын иргэд оролцож саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх юм. Үүний дагуу энэ сарын 1-нээс 20-ны өдрийг дуустал Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гадаад улсад байгаа иргэдийн хүсэлтийг хүлээж аваад дуусчээ.
Гадаадад байгаа иргэдийн илгээсэн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад хүргэх бөгөөд бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийж, хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэх юм.