Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй, Э.Бадар-Ууган нар 5 км-т хамтдаа гүйлээ

“Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болж байна. Энэ жилийн марафонд хамгийн олон хүн оролцож байгаагаас гадна хотын удирдлага анх удаа иргэдээ уриалан, хамт гүйснээрээ онцлог байв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдйин хурлын дарга Ц.Сандуй 5000 метрийн зайд иргэд, залуустайгаа хамтдаа гүйлээ. Өмнөх жилүүдийн олон улсын гүйлтийн тэмцээнийг хотын удирдлагууд зөвхөн нээдэг байсан бол энэ жил иргэдээ уриалан, манлайлж гүйснийг иргэд сайшааж байсан юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй марафон гүйлтээр хичээллэдэг байсан бөгөөд одоо ч Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн зэрэг албыг хашиж байгаа спортыг дэмждэг нэгэн юм. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Уугантай 5 км-ийн зайд хамт гүйн барианд орж ирлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *