Categories
мэдээ нийгэм

Иргэдийг В, С вирусийн шинжилгээнд үнэгүй хамруулна

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр зурган илэрцүүд“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт өнгөрсөн баасан гаригт болсон. Уг хөтөлбөрийн хүрээнд 226 тэрбум төгрөгийн төсөвтэй 75 ажил хийхээр салбар яамд нь төлөвлөжээ. Энэхүү ажлын эхлэл болгож 40-65 насны иргэдэд В, С вирусийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг тавдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болсон юм. Оношилгоог иргэдэд илүү ойр байлгах үүднээс сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээр хийх боломжтой байхаар зохицуулжээ. Харин 40-65-аас бусад насны иргэд ирэх оноос шинжилгээ оношилгоонд хамрагдах боломжтой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *