Categories
мэдээ нийгэм

Мод тарих өдрийг угтан, тарьц суулгацын үзэсгэлэн нээгдлээ

Энэ сарын 13, 14-нд тохиох “Мод тарих өдөр”-ийг өдрийг угтан “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдааны үеэр мэргэжлийн байгууллагууд иргэдэд мод, жимс жимсгэнэ, таримал ургамлыг хэрхэн арчилж ургуулах талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг уламжлалтай. Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үр тавигдсанаас гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ. Үзэсгэлэн худалдаа ирэх амралтын өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ бямба, ням гарагт Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордныг зорьсноор хашаандаа мод тарих, ажлын ширээгээ гоёмсог цэцгээр гоёх, эсвэл үр хүүхдийнхээ өсөн торниж буй орчинд цэвэр агаар бэлэглэх тарих модны үр үрсэлгээ, тарьц суулгацыг хямд үнээр худалдан авах боломжтой юм байна. Үзэсгэлэн худалдааны нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга Т.Алтангэрэл, Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн ерөнхий захирал Чой Сү Жон болон “Ойн судалгаа хөгжлийн төв”-ийн захирал Д.Мөнхбат нар оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *