Categories
гадаад мэдээ

Пхеньян өнөөдөр цөмийн туршилт хийж магадгүй хэмээн олон улс таамаглаж байна

Их Британийн Тэнгисийн цэргийн ерөнхий командлагч асан Алан Уэст мэдэгдэхдээ Хойд Солонгост АНУ цохилт өгөх магадлал өндөр байгааг хэлжээ. Тэрбээр Daily Star сонинд ярихдаа АНУ-ын эрэг хүрэх баллистик пуужинг бүтээхэд нь Хойд Солонгост хориг саад хийхээс өөр сонголт Цагаан ордны эзэнд байхгүйгээр хэрэг явдал өрнөж байна гэв.

АНУ-ын Тэнгисийн цэргийн “Мичиган” цөмийн шумбагч онгоц өнөөдөр Өмнөд Солонгос улсад очно” хэмээн албаныхан мэдээлж байна. Хойд Солонгос улсад өнөөдөр эрх баригч “Хөдөлмөрийн нам” үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой тохиож буй билээ. “Мичиган” хөлөг Өмнөд Солонгосын Бусан хотын эрэг хавьцаа зогсох гэнэ.

Одоогоор уг хөлөгтэй холбогдуулан хоёр Солонгосын эрх баригчид албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Цөмийн шумбагч онгоц нь гадаадын боомтод зогсох явцдаа шаардлагатай хангамжаа цуглуулж, засварт орж, ачаагаа буулгах зэрэг үйл ажиллагаа явуулдаг аж.

Уг шумбагч онгоц цэргийн сургуулилтад оролцохгүй бөгөөд зөвхөн Хойд Солонгост анхааруулга өгөх үүднээс Бусан хотын боомтод байрших гэнэ. Нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” болон түүний дагалдах хөлгүүд цэргийн сургуулилтад оролцохоор Японы тэнгист ирсэн билээ. Пхеньян өнөөдөр цөмийн туршилт хийж магадгүй хэмээн олон улс таамаглаж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *