Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдана, АН-ын бүлэг гишүүдийнхээ байр суурийг нэгтгэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж байгаад завсарласан бөгөөд 17.00 цагт үргэлжлүүлж хуралдах юм. Үдээс өмнөх хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төсөл, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Эдгээр төслүүдээр бүлгийн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх аж.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг үдээс өмнө хуралдаад тарсан. Тус хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төсөл, мөн төрийн албан хаагчдын халаа сэлгээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ энэ талаарх мэдээллийг ирэх лхагва гаригт хэвлэлийнхэнд өгөхөөр болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *