Categories
мэдээ нийгэм

“Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” үзэсгэлэн яармаг Мишээл экспо-д үргэлжилж байна

Мишээл экспо зурган илэрцүүд

БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулж буй “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” үзэсгэлэн яармаг Мишээл экспо-д өчигдөр нээлтээ хийлээ. Маргааш буюу энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн боловсролын газар, “Боловсролын үнэлгээний төв”, Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, “Боловсролын зээлийн сан”, арилжааны банкууд зэрэг 90 гаруй байгууллага оролцож байна. Үзэсгэлэн яармагийн үеэр ЕБС-ийн ахлах ангийн төгсөгчдөд мэргэжил сонголтын чиг баримжаа олгохын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн ЭЕШ-т хамрагдах тухай мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгөх юм. Энэ жил 40 гаруй мянган хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байгаагаас 18 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэгэхээр энэ удаагийн үзэсгэлэн яармагт Боловсролын үнэлгээний төв оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аргазүйн зөвлөгөөгөөр хангаж байгаа гэнэ.

Түүнчлэн “Боловсролын зээлийн сан”, арилжааны банкуудын хамт “Мишээл экспо” төвд ажиллаж, тус зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээллээр хангах зэрэг тал бүрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна.

.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *