УДБЭТ-ын театрын уран бүтээлчид маргааш Ж.Пуччинигийн “Чио Чио Сан” дуурийг тайзнаа толилуулна.
Хоёр бүлэг, гурван үзэгдэлт дуурийн үзэсгэлэнт ухаалаг бүсгүй Чио Чио Саны дүрийг УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран анх удаа бүтээх юм. Сузукид Ж.Энхмаа, Пинкертонд Б.Батжаргал, Шарплесд Л.Болдцэрэн, Город СТА, Б.Гомбо-Очир, Ямадорид С.Бат-Эрдэнэ, Бонзад СТА Э.Бумхүү, комиссард Э.Амарсайн, Чио Чио саны эхийн дүрд Д.Цэрмаа нар тус тус тоглоно.
Удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан, ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж байна.
Дэлхийн сонгодог эл дуурийг манай тайзнаа 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар анх удирдсан байдаг.
Энэхүү дуурь дэлхий дахинаа тогтвортой, хамгийн их тоглогддог дуурийн зургадугаарт бичигдэж байгаа аж.
Тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 1900-1800 үнэгүй хүргэх юм.