Categories
мэдээ нийгэм

Дархан цаазат газрыг ухаалаг программар хянана

Монголын тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалтын Смарт программ хэрэгжиж эхэллээ. Энэхүү ухаалаг программ нь Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагч хяналт шалгалтыг тодорхой орон зайд хийж, мэдээ цуглуулж програмд оруулан, дүн шинжилгээ хийж, дараагийн хяналт шалгалтын зорилтыг тодорхойлох юм байна.

2016 оны есдүгээр сараас Говийн бага Дархан цаазат газрын нийт зургаан байгаль хамгаалагч, нэг мэргэжилтэн 103 удаагийн хяналт шалгалт хийж, нийт 185 өдрийг зарцуулж, 24000 гаруй км замыг туулан 78 эргүүл, хяналтын хуудас хөтөлж, тэмдэглэл хийжээ.

Эдгээр мэдээг уг програмын мэдээллийн санд оруулахад, нийтдээ 1099 мэдээ бүрдсэн байна. Энэхүү программ нь уян хатан, мэргэжилтэн, байгаль хамгаалагчийн ур чадвар, мэдлэг, үр дүнтэй арга хэмжээнд тулгуурлан тухайн газар нутагт үр дүнтэй хамгааллын үйл ажиллагааг бүрдүүлдгээрээ чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *