“Оюу толгой” компани 13 мянган хүн амыг ундны усаар хангах хүчин чадал бүхий “Цэвэр усан хангамжийн цогцолбор”-ыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөв.
“Оюу толгой” компани нь 2015 оны 4 дүгээр сард Өмнөговь аймаг, Ханбогд сум болон бусад сумдтай гэрээ байгуулж, өмнийн бүсийн тогтвортой хөгжилд чиглэсэн урт хугацааны түншлэлийг эхлүүлсний нэг ажил нь “Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан” байгуулан жил бүр 5 сая ам.доллар төвлөрүүлснээр хоёр цэцэрлэг, Баян-Овоо сумын хүн эмнэлэг, Даланзадгад сумын сургуулийн спорт танхим, Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулжсан байна.
Тус сангийн санхүүжүүлэлтээр “Малын эрүүл мэндийн сум дундын төв”-ийн шавыг тавьжээ. “Малын эрүүл мэндийн сум дундын төв” нь энэ оны сүүлчээр ашиглалтад орох бөгөөд Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумд болох Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэцийн малчид, иргэдэд мал эмнэлэг, үржил төдийгүй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарын лабораторийн үйлчилгээ үзүүлэх аж.