Categories
мэдээ нийгэм

Заамар сумын иргэд “Алт-2” хөтөлбөрийг цуцлахыг шаардав

Төв аймгийн Заамар сумын иргэдийн төлөөлөл Засгийн газраас энэ онд хэрэгжүүлэхээр баталсан “Алт-2” хөтөлбөрийг цуцлахыг шаардаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэд Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 оноос хэрэгжиж эхэлсэн “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд Заамар суманд 50 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулж 120 тонн алт олборлосон ч өнөөдрийн байдлаар нэг ч га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй гэдгийг онцолсон юм. Тухайлбал, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон “Алтан Дорнод Монгол”,“МАК”, “Монполимент групп”, “Монголросцветмет”, “Их тэмүүлэл”, “Эрэл” зэрэг компаниуд нөхөн сэргээлт хийлгүй, байгаль орчныг сүйтгэсэнгэж нутгийн иргэд ярилаа.

Энэ талаар тус сумын өндөр настан н.Баасан “Би энэ Заамар суманд насаараа амьдарч байгаа хүн. Цэргийн алба хаасан гурван жилийн эс тооцвол насаараа амьдарсан юм. Одоо энэ ухаж байгаа газрууд ямар байж байгаад одоо ямар болсныг би сайн мэднэ. Заамар сум бол улсдаа сангийн аж ахуйгаараа тэргүүлдэг, мал аж ахуй, газар тариалан хөгжсөн тэргүүний сум байсан. Гэтэл одоо малчдын малын бэлчээр, тариалалтын талбай эвдэрч сүйдэж, хордоод байна. Тиймээс “Алт-2” хөтөлбөрийг Төв аймгийн Заамар сумын хамгийн үржил шимтэй хөрстэй Төмстэй багийн нутагт хэрэгжүүлэх гэж байгааг эсэргүүцэж байна” гэв.

Тэгвэл уг хөтөлбөрийн балаг дуусаж амжаагүй байтал “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоолоор Заамар сумын нутаг дэвсгэрт 21 мянган га талбайд ашигт малтмалын эрэл, хайгуул хийх зөвшөөрөл олгосонд иргэд ихэд бухимдалтай байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *