БНСУ-ын “Road FC” холбооны нэг сая ам.долларын төлөөх эхний тулаандаа манай тамирчин М.Нандин-Эрдэнэ ялалт байгууллаа. Тэрээр өчигдөр Тайландын тамирчин Бруно Миранда (Бразилын иргэн)-г эхний раундад хүнд цохилтоор унагав. Тус тэмцээнд шилдэг 16 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Манай тулаанч М.Нандин-Эрдэнэ ийнхүү ялснаар нэг сая ам.долларын төлөөх эхний даваагаа амжилттай давлаа. Түүний өрсөлдөгч “Робусто” хочит Бруно Миранда нь өдгөө 26 настай бөгөөд холимог тулааны рингэнд нийт есөн тулаан хийснээс долоо ялж, хоёр ялагдсан амжилттай яваа юм. Долоо ялалтынхаа тавд нь хүнд цохилтоор буулган авсан хатуу самар байв. Манай тамирчин нэг сам ам.доллар халааслахад таван тулаанчийг ялах л үлдэж байна.