Хойд Солонгос өнөө өглөө пуужин туршсан ч бүтэлгүйтлээ гэж АНУ болон Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэнийг СNN дамжууллаа. Өчигдөр Ким Жон Ун цэргийн өргөн хэмжээний парадыг Их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойд зохион байгуулсан. Цөмийн пуужинг энэхүү чухал арга хэмжээний дараа харвахаар төлөвлөсөн байжээ.
Солонгосын хойгийн байдал улам хурцдаад байгаа энэ үед “ямар нэгэн өдөөн хатгасан үйлдэл гаргавал цөмийн зэвсгээр хариу цохилт өгнө” гэж АНУ-д анхааруулснаасаа нэг өдрийн дараа ийнхүү Пхеньян пуужин харвах оролдлого хийлээ.
О.ӨНӨР