Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг, Д.Сумъяа нар дэлхийн чансааг дахин тэргүүлжээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос жүдочдын шинэчилсэн чансааг гаргаснаар манай шилдэг эмэгтэй жүдоч М.Уранцэцэг, Д.Сумъяа нар өөрсдийн жиндээ тэргүүлсэн хэвээр байна.

Энэ сард Тбилис, Анталия гэсэн хоёр Гран при тэмцээн болж зарим жингийн чансаа нэлээд өөрчлөгджээ. Харин уг шинэчилсэн чансаагаар манай хоёр эмэгтэй жүдоч дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн хэвээр байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг 3250 оноогоор, 57 кг-д олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа 3520 оноогоор тус бүр жиндээ нэгдүгээрт бичигджээ. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг Тбилис, Анталиягийн Гран при тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт нь дөрвөн байр урагшлуулж чансааны дэд байрт оржээ.

Жин тус бүрийн чансааны эхний 20-д багтсан жүдочдоо танилцуулж байна. Эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин /1910 оноо/ 4-р байр, Г.Болдбаатар /1850 оноо 5-р байр, 66 кг Д.Төмөрхүлэг /2466 оноо/ 2-р байр, Д.Алтансүх /1926 оноо/ 5-р байр, 73 кг Г.Одбаяр /2070 оноо/ 5-р байр, 81 кг Н.Дагвасүрэн /1760 оноо/ 7- байр, 81 кг О.Ууганбаатар / 960 оноо/ 19-р байр, 90 кг Г.Алтанбагана /1336 оноо/ 13-р байр (Анталиягийн Гран прид түрүүлэн 28 байр урагшилсан), 90 кг Л.Отгонбаатар /1148 оноо/ 16-р байр. (Риогийн олимпоос хойш тэмцээнд ороогүй), 100 кг Ө.Дүүрэнбаяр /1241 оноо/ 19-р байрт тус тус шалгарчээ. Харин эмэгтэй жүдочдоос 48 кг-д М.Уранцэцэг /3250 оноо/ 1-р байр. 57 кг-д Д.Сумъяа / 3520 оноо/ 1-р байр тус тус эзэлжэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *