Categories
мэдээ нийгэм

Монгол бичгийн улсын уралдаан болно

Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан- 2017” удахгүй болох гэж байна. Үндэсний бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн энэхүү улсын уралдааныг МУИС-аас 16 дахь жилдээ 2017 оны дөрөвдүгээр сарын 29-нд зохион явуулах гэж байна. “Эх хэл, монгол бичгээ төгс эзэмшихийн учир утга” хэмээх сэдвийн дагуу монгол бичгээр алдаагүй зөв, сайхан найруулгатай, хичээнгүй, 120-140 үгэнд багтаан зохион бичсэн байх юм байна. Бүтээлийг энэ сарын 25-ны 17:00 цаг хүртэл хүлээж авах аж.

Уралдааны ангилал:

  1. Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч
  2. ЕБС-ийн мэргэжлийн багш
  3. Их, дээд сургуулийн оюутан а. Мэргэжлийн б. мэргэжлийн бус
  4. Бүх нийтийн хүрээнд

Уралдааны журам:

  1. Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид “Эх хэл, монгол бичгээ төгс эзэмшихийн учир утга” хэмээх сэдвийн дагуу монгол бичгээр алдаагүй зөв, сайхан найруулгатай, хичээнгүй, 120-140 үгэнд багтаан зохион бичсэн байна. Бийр, хулсан ба төмөр үзэг гэх мэт аль ч хэрэгслээр бичсэн байж болно.
  1. ЕБС-ийн мэргэжлийн багш (сорилго), их дээд сургуулийн оюутан (мэргэжлийн болон мэргэжлийн бус) мөн цахимд бичих чадварын төрөлд оролцох хүмүүс 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 343 тоотод хүрэлцэн ирж, уралдаандаа оролцоно уу.

Уралдааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудас (www.num.edu.mn; http://ims-num.org) –аар зарлана.

Бүртгэл: 4 сарын 13-25-нд 10:00-17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн II байр, 3-р давхарт

Холбогдох утас: 88208537; 80805178

Шагналын сан: Ангилал тус бүрт:

  1. Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
  2. Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
  3. Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
  4. Шагналт байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал

Шагналыг “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр” гардуулна.

Зохион байгуулагч: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл

Хамтран зохион байгуулагч: МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *