АНУ-ын төрийн далбааг намируулсан байлдааных хөлөг онгоц Солонгосын хойгийг зорьсон талаар “СNN” мэдээллээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн долоо хоногт “Хойд Солонгосын талаар ярих бидний зүйл дууссан” хэмээн мэдэгдсэн билээ.
Доналд Трамп БНХАУ-ын дарга Си Зиньпинийг хүлээн авч уулзахдаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар ярилцсан юм.
Энэ талаар “Трамп Сирид цохилт өгсөн. Тиймээс Хойд Солонгост ч гэсэн цохилт өгч магадгүй” хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.
Солонгосын хойг руу чиглэж яваа “The Carl Vinson” цохилтын анги нисэх онгоц тээгч болон бусад байлдааны хөлөг онгоцнуудаас бүрддэг гэнэ.
АНУ “Солонгосын хойгийн аюулгүй байдлын улмаас байлдааны хөлгөө илгээхээр болсон” гэж мэдэгджээ. “Байлдааны хөлгүүд зорьсон газраа хүрэх үед Пхеньян хариу арга хэмжээ авч, хямрал улам даамжрах магадлалтай” хэмээн сөрөг хүчин Ардчилсан намынхан сануулж байна.