Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аян эхэллээ

Манай улсад жил бүр зам тээврийн ослоор 500 гаруй хүн нас барж, 5000 гаруй нь хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн, 10 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирдаг байна. Үүнд хүүхдүүд багагүй хувийг эзэлж байгаа учир хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аяныг зохион байгуулахаар нийслэлээс баталлаа.

Аяны хүрээнд явган зорчигчийг зам хөндлөн гарахад нь зам тавьж өгч, дуут дохиогоор цочоохгүй байх, замын хөдөлгөөний сахилга, соёлыг дээшлүүлэх талд анхаарч үе шаттайгаар тодорхой ажлыг хийхээр төлөвлөжээ. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аяныг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахаар болжээ.

Энэ ажлын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөөг Улаанбаатар хотын цагдаа, Замын цагдаагийн албанаас гаргаж замын хөдөлгөөнд эмх замбраагүй оролцож буй жолооч нарт тавих хяналт, хүлээлгэх хариуцлагыг анхаарч, үе шаттайгаар төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болжээ.

Жолооч нар явган зорчигчийг гарцаар гарахад нь зам тавьж өгч, шугамнаас хэтрэлгүй зогсох шаардлагатай. Бид үүнийг камераар болон алба хаагчдын хяналтаар илрүүлж замын цагдаагийн газраас хариуцлага тооцож ажиллаж буй аж. Замын хөдөлгөөний журмаар явган зорчигчид гарцаар гарах тохиолдолд л давуу эрх эдэлнэ. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрмийг удирдлага болгож, гэрэл дохиогоор гарах ёстой байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *