Categories
мэдээ нийгэм

Мэргэшсэн инженерүүдэд гэрчилгээ гардууллаа

“Хүнд үйлдвэрийн салбарын инженерүүдэд мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгох журам”-ын дагуу салбарын мэргэшлийн зэрэг олгоход тавигдах шаардлагыг хангаж, сургалтанд хамрагдан, мэргэжлийн шалгалтаа амжилттай өгсөн горилогчдод “Мэргэшсэн инженер”-ийн зэргийн гэрчилгээг нь гардуулан өглөө.

Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбарын хувьд мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэргийг анх удаа олгож байгаа бөгөөд энэ сарын 07-нд анхны 22 хүн “Мэргэшсэн инженер”-ийн гэрчилгээгээ гардсан байна.

Гэрчилгээ, тамга тэмдэг, энгэрийн зүүлтийг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга, Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн дэд дарга Б.Баатарсүх гардуулж баяр хүргэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *