Categories
мэдээ улс-төр

АН-ын дээд шагнал “Чингисийн одон”-г таван хүн хүртэв

АН үүсэн байгуулагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан тус намын дээд шагнал болох “Чингисийн одон”-гоор таван хүнийг шагнав.

Эдгээр таван хүний хувьд бүгд анхан шатны намын үүрийн дарга нар байснаараа онцлог байв. Тухайлбал, Архангай аймгийн Цахир сумын Ардчилсан намын дарга Д.Галбаатар, Дундговь аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын дарга А.Эрдэнэбат нар 1996-2016 онд болсон орон нутгийн бүх сонгуульд амжилттай оролцож, нэр дэвшигчидээ ялалтад хөтөлсөн байна. Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ардчилсан намын дарга Б.Ганцогт, Хэнтий аймгийн Биндэр сумын Ардчилсан намын дарга Н.Алтангэрэл нарыг Чингисийн одонгоор шагнаж урамшуулав.

АН-ын дээд шагнал болох Чингисийн одон нь цалин цагаан мөнгөөр хийж, шижир алтаар бүрсэн өвөрмөц, гоёмсог загвар бүхий одон бөгөөд өртөг нь гурван сая төгрөг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *