Сангийн яамны жилийн эцсийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас ээлжит шалгалт хийсэн талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Сангийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Энхбаатар, Санхүүгийн хэлтсийн дарга Мөнгөнцэцэг, төлөөлөгч Оюунбат нар оролцлоо.
Сангийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Энхбаатар:Шалгалтын дүнгийн талаар Сангийн яамны төрийн захиргааны удирдлагын газраас богинохон мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна.
Шалгалттай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарсан. Тиймээс энэ хэргийг залруулах хэрэгтэй юм байна гэж үзлээ. Шилэн дансны хувьд таван саяас дээш зарцуулалтуудыг тавих ёстой байдаг. Энд бумбаны тахилгын асуудал яригдаад байгаа. Бумбаны тахилгыг сонгуулийн өмнө болсон үйл явдал. Энэ бол 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 2-ны хооронд болсон үйл явдал. Гэтэл үүнийг хэвлэл мэдээллийнхэн одооны сайдтай холбож тавьсан нь буруу юм. Мөн хувийн машинд шатахууны мөнгө өглөө гэсэн. Бидэнд старикс гэсэн микро автобус байдаг. Тиймээс сайдыг хөдөө явахад өөрийнхөө машинд шатахуун хийгээд яваачээ гэж хүссэн. Энэ нь тухайн хүний эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах ёстой учир ийм явдал болсон. Ийм явдал хоёр, гурван удаа болсон гэв.
О.ӨНӨР