Categories
мэдээ нийгэм

Төв аймагт малчдад туслах аян өрнөлөө

Төв Аймгийн хэмжээнд 27 сумын 11.3
мянган малчин өрхөд 4,8 сая толгой мал хаваржиж, нийт 2.1 сая мал
төллөхөөс өнөөдрийн байдлаар 10.0 хувь буюу 216.4 мянган мал төллөөд
байна.

Энэ өвөл, хаварт цас ихтэй байсны улмаас
бэлчээр багасч, малын тарга хүч бууран эх мал жилбэ муутай
төллөж, гүү, ямаа олноор хээл хаяжээ. Мал аж ахуйн хаваржилт, мал
төлөлтийн үер гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, малчин түмэндээ
сэтгэлийн дэм өгөх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Малчдад
туслах аян”-ыг өрнүүлэв. Одоогийн байдлаар Эрдэнэ, Цээл, Өндөрширээт,
Заамар, Архуст, Баяндэлгэр суманд малын хорогдол их байна.

Аяны үйл ажиллагааг дэмжиж аймгийн төвийн нийт 78 байгууллага 16,3 сая төгрөгийг бэлнээр өгч, 11,3 сая төгрөгийн бараа материал хандивлажээ.

Мөн НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаас өвөлжилт
хүндэрсэн 16 сумын малчдын хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй
эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 19,8 сая
төгрөгийн хоол тэжээл, амин дэмийн багц тусламжийг үзүүлсэн байна.
Эдгээр тусламжийг хаваржилт хүндрэлтэй нийт 16 суманд хуваарилан
гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *