Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Засгийн газрын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцож байна.

УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганыг нээж үг хэллээ.

Монголын ард түмэнд бидэнд асар их итгэл найдвар хүлээлгэсэн, тэр хэмжээгээр алгуурлаж суулгүйгээр сайн сайхан зүйл бүтээхийг хүлээж байна. Гэхдээ хүлээлт нь хүлээсэн хэмжээнд хүрэхгүй байгааг шүүмжилж байна. Мөн гал тахиа жилд эдийн засгийн хямралаас гарч, амьжиргаа сайжирна гэж билиг ерөөл хэлж байна. Та бид түмэн олныхоо итгэл найдварыг хором ч мартаж болохгүй. Хямралыг хил давуулаад түлхчихээгүй юм.

Ачаагаа хэн нэгэнтэй хувааж үүрэх тухай ойлголт байхгүй. УИХ Монголын түүхэнд сайнаар эхлэх олон зүйлийг хийгээсэй гэж хүлээж байна.

УИХ 2016 онд төсөвт тодотгол хийж, 2017 оны төсвийг батлахдаа хяналтгүй таван төсөвтэй байсныг нэг болгосон.

УИХ-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар арга хэмжээ авч ажилласнаар эерэг үр дүн мэдрэгдэж эхэллээ. Монгол Улсын 2017 оны эхний хоёр сарын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс 36.5 тэрбум төгрөгөөр өссөн. Татварын орлого 10.3 тэрбумаар давж биелэлээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардал 154.4 тэрбум төгрөгөөр буурчээ.

Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор УИХ хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэнэ. Төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах, орлогыг сайжруулах, зардлыг бууруулах арга хэмжээг авах ёстой.

Монгол Улсын гадаад орчинд эерэг хандлага гарч байгаа, эрдэс баялгийн үнэ өсөж, улсын төлбөрийн чадвар сайжирч, гадаадын хөрөнгө оруулагчийн сонирхол нэмэгдэж байгаа тааламжтай нөхцөлийг алдаж болохгүй. Уул уурхайн томоохон төслүүдээ энэ хавар хөдөлгөх ёстой.

“Чалько”-гийн өрийг богино хугацаанд барагдуулж чадлаа. Одоо Тавантолгойн орлого ард түмэнд үлдэнэ. Гол нь цаашид ямар арга замаар хэрхэн ашиглах талаар нэгмөр болгох хэрэгтэй байна.

Төмөр замын талаар бодитой шийдвэр гаргах цаг нь болсон. УИХ хаврын чуулганаараа төмөр замын бодлогын хэрэгжилтийг хангах тогтоол батална. Энэ хавар 1200 км төмөр зам барих ажлыг эхлүүлэх ёстой” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *