Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчид хууль, эрх зүйн мэргэшүүлэх сургалтанд хамрагдлаа

IMG_1085Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагууд хамтран Сэтгүүлчдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагын хууль эрх зүйн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлч сурвалжлагчдыг мэргэшүүлэх зорилготой тус сургалтанд өдөр тутмын сонин, сайт, телевизийн 30 гаруй сэтгүүлч, редакторууд хамрагдлаа.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хууль зүй, дотоод хэргийн салбарын анхаарал хандуулж буй гол асуудлууд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үр нөлөө, ач холбогдол, зохиогчийн эрхийн асуудал, мэдээлэл өгөх зарчим, иргэдэд үзүүлэх хуулийн үйлчилгээ зэрэг салбар бүрийн асуудлыг хөндлөө.

IMG_1128Гадаадын иргэн, иргэн харьяатын газраас Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагч Б.Өнөмөнх байгууллагын эрхлэх чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийн талаарх тоо баримт дээр тулгуурласан бодит мэдээллийг сургалтанд оролцогчдод багцлан хүргэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйлчилгээг ил тод, нээлттэй, иргэдэд ойр болгоход төрийн захиргааны төв байгууллага болон харьяа агентлаг байгууллагууд, хууль эрх зүйн мэдлэг өндөр сэтгүүлч сурвалжлагчдын хамтын ажиллагаа нэн чухал юм.

Сургалт маргааш 2 дахь өдрөө үргэлжлэх бөгөөд сургалтыг хагас жил тутамд тогтмол зохион байгуулж сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэгийгдээшлүүлэх юм байна.

Гадаадын иргэн, харьяатын газар

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *