Өнөөдөр Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал Захиргааны хэргийн шүүх дээр болж байна.
Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж олон удаа хойшилж байсан. Нэгдүгээр сарын 23-ны хуралдаанаар шүүх хурлыг шүүгч н.Сайхантуяа даргалж, нэхэмжлэгч талаас УИХ-ын гишүүн Болорчулуун, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга, “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан, Ноён уулаа аваръя төрийн бус байгууллагын тэргүүн нар оролцож байсан. Харин хариуцагч талаас Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баярмагнай, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Солонго, “Сентерра гоулд”-ийн төлөөлөгчөөр Хатанбаатар, өмгөөлөгч Р.Мөнхсайхан нар оролцсон юм.
“Сентерра Гоулд” ХХК- Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршидог Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ.