Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутгийн зам, давааны цас хайлж мөстжээ

Иргэд хайртай дотны хүмүүстэйгээ золголт хийхээр Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих үедээ хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас зам тээврийн осолд холбогдох мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, замын цагдаа хармагцаа хамгаалах бүсийг хэрэглэх, мөрөн дээрээ тохох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнүедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргаж байна.

Мөн 2017.02.27-2017.02.28-ны шилжих шөнө орон нутагт цас орсны улмаас өдөртөө зам давааны гадаргуу дахь цас хайлж, шөнөдөө мөстөх, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *