Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй цуврал барилдаанууд Монгол бөхийн болсоор байна. Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанөчигдөр болсон өнөдөр өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан болж байна. Харин билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 26-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд болно.
Сар шинийн битүүний өдөр болдог энэ барилдааны тасалбар жил бүр эрэлттэ, бас шаглах явдал ч их гардаг. Тиймээс энэ жил зөвхөн битүүний өдөр тасалбар худалдана. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатараас тодруулахад, “Бөхийн өргөө 2500 хүний суудалтай. УИХ-ын Тамгын газар болон Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт урилга явуулдаг. Төрийн өндөр албан тушаалтнууд гээд тооцохоор 400-500 орчим урилга тараагдана. Түүний дараа худалдаанд гарах тасалбарын тоо тодорхой болдог. Битүүний өглөө тасалбар борлуулна. Үнийн хувьд 20-25 мянган төгрөг байна” гэв. Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ онд “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтыг тавиад байгаа. Энэ зорилтын эхэнд “Допингийн эсрэг сан” байгуулан, бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулахаар болж, наадмын бус цаг үед шинжилгээ авах 16 бөхийн нэрийг тодруулахаар ажиллаж байна. Санал асуулгыг нууцаар авч бөхчүүдийнн нэрсийг гаргажээ. Мөн ямар бөхийг допингийн шинжилгээнд хамруулах саналтай байгааг иргэдээс ч мөн асууж байгаа юм. Цагаан сарын барилдаан сонирхолтой болдог тул ийнхүү олон арга хэмжээ авах шаардлага ч гардаг болсныг МҮБХ-ны ажилтнууд тайлбарлав.