Categories
мэдээ нийгэм

Орон нутагт 133 тээврийн хэрэгсэл зорчино

Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн чиглэлд 133 тээврийн хэрэгсэл нэмэлтээр явуулах болсныг Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 25-наас гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл гэрээт аж ахуй нэгж байгууллагатай хамтран дараах чиглэлд нэмэлт тээврийн хэрэгсэл явуулах юм байна.

Тээврийн хэрэгслийн тоо

Чиглэл

Хугацаа

32

6

02.25

34

9

02.26

18

4

02.27

23

7

02.28

26

9

30.01

АТҮТ хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 53 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 71 чиглэлд 889 тээврийн хэрэгсэл, 1154 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт хийж байгаа аж.

Тус төв хоёрдугаар сарын 20-ны байдлаар 300,5 мянган зорчигч тээвэрлэжээ. Харин орон нутгийн зорчигч тээврийн аймаг сум хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээг 19 аймгаас 175 чиглэлд гүйцэтгэдэг бөгөөд энэ сарын 20-ны байдлаар 55,5 мянган зорчигч тээвэрлэсэн байна.

АТҮТ-ийн гэрээт аж ахуйн нэгжүүд нь

  • Даатгалтай
  • Нэгдсэн хяналттай /GPS/
  • Аюулгүй байдлыг бүрэн хангасан
  • Бэлтгэгдсэн мэргэшсэн жолоочтойгоор таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг ханган, тав тухтай, дулаан тохилог орчинд үйлчилдэг учраас орон нутгийн замд явж байгаа иргэд баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *