Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсүүд ажиллаж байна

“Автотээврийн Үндэсний Төв” сар шинийн баярыг тохиолдуулан нэмэлт цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Тодруулбал, хоёрдугаар сарын сарын 25, 26-ны өдөр буюу бямба, ням гаригт тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 09:00-18:00 цаг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Сар шинийн баярыг тохиолдуулан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн бүх үйлчилгээг дараах салбаруудаас авч болно.

Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Дахүрээ” дэх салбар
  • Баянзүрх дүүргийн 8-р хороо Хилчний 1-р гудамж “Таван ган трейд” ХХК-ийн байр
  • Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “Синчи Ойл” ХХК-ийн байр
  • Баянгол дүүргийн 20 -р хороо “Хөсөг трейд”-ийн байр

Мөн та www.transdep.mn хаягаар орж Автотээврийн үндэсний төвийн салбаруудын байршлыг харах боломжтой бөгөөд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой үнэ тариф, цагийн хуваарь, утасны дугаар, бүрдүүлэх баримт бичиг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг та 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *