Categories
мэдээ соёл-урлаг

Битүүний өдөр “Алтайн магтаал”-ыг бүрэн эхээр нь хайлна

Богд хааны ордон музей жил бүр өвлийн сард соёлын биет бус өвийг хамгаалах, баримтжуулах, сурталчлан таниулах ажлын хүрээнд Хаан туульсын өргөөнөө тууль хайлуулдаг уламжлалтай.

Энэ ажлын хүрээнд туульч Л.Баатархүү битүүний өдөр Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд Алтайн магтаалыг бүрэн эхээр нь хайлахаар болжээ. Уг туулийг битүүнд хайлах нь газар, лусын эзэд, сахиусуудыг үгийн уран, ая, ёс зэргээр баясгаж хурсан олонд золгож буй жилийн сайн сайхан өнгийг урин дууддаг хэмээн үздэг байсан аж. Өнөө цагт ч энэ уламжлалыг таслалгүй авч үлдэх зорилгоор уг туулийг хайлж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *