АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуульд ялалт байгуулсан амжилтын нууцыг судлаачид тайлжээ. Энэхүү нууц нь “би” гэдэг үгийг ашиглаж буй байдал болон сонгогчидтой шууд харьцах чадвар ажээ.
Швейцарийн хэл судлаач Жак Савойгийн хийсэн судалгааны дүн “Digital Scholarship in the Humanities” хэвлэлд нийтлэгдсэн байна.
“Трамп нам доторх сунгаа, сонгуулийн санал хураалтын аль алинд нь ялсан. Тэгэхээр түүний харилцааны “twitter” загвар нь дараа дараагийн сонгуульд зонхилно гэсэн үг мөн. Улс төрийн илтгэл, үг яриа нь улам бүр хялбаршиж, өгч буй “мессэж” нь богиносох тал руугаа явж байна гэж Невшатель их сургуулийн эрдэмтэн Ж.Савой үзэж байна.
Савой үе үеийн 17 нэр дэвшигчийн хэлсэн үгийг судалж үзээд “Трамп үг хэлэхдээ “би” гэдэг үгийг олонтаа ашигладгаас гадна тэрбээр үг яриандаа маш энгийн бүтэцтэй өгүүлбэрүүдийг хэрэглэдэг. Энэ л түүний онцлог юм” хэмээн дүгнэжээ.
ТүүнчлэнТрампын хэлсэн үгийн ердөө гуравны нэг нь л утгатай байсан бол бусад нь утгын бус сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн янз бүрийн хэллэгүүд, аялга үг, угтвар үгээс бүтсэн байсан. Өөрөөр хэлбэл, Трамп нийгмийн янз бүрийн давхаргын сонгогчидтой ойлгомжтой хэлээр ярихын сацуу сэтгэл хөдлөлийг чухалд үздэг” гэсэн байна.