Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмын өмнө 65-аас дээш насны иргэдэд “Насны хишиг” олгож байхаар тогтсон.
Тэгвэл эхний удаагийн тэтгэмжийг олгохын өмнө хийсэн бүртгэл дууссан бөгөөд тэтгэмжийг өнөөдрөөс эхлэн олгохоор болжээ.
65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөг тус, тус олгохоор хуульд заасан.
“Насны хишиг” хүртэх иргэд “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкаар дамжуулан тэтгэмжээ авна.