НӨАТ-ын урамшууллын 2017 оны эхний сугалааны тохирол өнөөдөр 19.35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.