Categories
мэдээ нийгэм

Гүйлтийн тэшүүрийн улсын аваргууд тодорлоо

TESHUURЭнэ сарын 17, 18-ны өдөр Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд гүйлтийн тэшүүрийн 2017 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд Булган, Орхон, Төв, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын клубын нийт 12 байгууллагын 100 гаруй тамирчин өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.

Байгууллагын дүнгээр Б.Болдбаатар дасгалжуулагчтай Төв аймгийн баг тамирчид тэргүүлсэн бол Л.Алтанцэцэг дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг удаалав. Мөн гуравдугаар байр эзэлсэн О.Энхболд дасгалжуулагчтай Булган аймаг, Б.Онробиш дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын багийн оноо тэнцсэн юм.

ДҮН:

9-10 нас: /300м, 500м зай/

ОХИД

Б.Янжинлхам /Хан-Уул дүүрэг/ 93,160 оноо

М.Сувд-Эрдэнэ /Төв аймаг/ 95,850 оноо

Б.Номуунаа /Хөвсгөл аймгийн Ханх сум/ 95,850 оноо

ХӨВГҮҮД:

М.Борхүү /Булган аймаг/ 82,840 оноо

Б.Төгөлдөр /Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум/ 84,260 оноо

М.Энхтүвшин /Хөвсгөл аймгийн Цагаан үүр сум/ 87,184 оноо

11-12 нас /охид 500 м, 1000 м/

ОХИД:

И.Хулан /Төв аймаг/ 116,085 оноо

М.Номинжаргал /Булган аймаг/ 127,440 оноо

Х.Баярт-Учрал /БТСТДС/ 130,145 оноо

ХӨВГҮҮД:

Б.Алтангэрэл /Орхон аймаг/ 164,340 оноо

Б.Мөнх-Эрдэнэ /Төв аймаг/ 166,980 оноо

Д.Бат-Ирээдүй /Чингэлтэй дүүрэг/ 170,230 оноонгоор тус тус эзлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *