Categories
мэдээ нийгэм

Ихэнхи нутгаар цас орно

Холбоотой Зураг18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19-20-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 13-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 19-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *