Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр хүүхэд барьцаалсан хэргийн шүүх хурал боллоо. Шүүгдэгч Б.Мөнхбаяр насанд хүрээгүй хүүхдэд хутга тулган, ааваас нь 80 сая төгрөг нэхэмжилсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард насанд хүрээгүй Б хэмээх хүүгийн хоолойд хутга тулган, аав руу нь утасдаж, 80 сая төгрөг нэхсэн байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаад, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 112-т зүйл ангиар “Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.
Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж чанга дэглэмтэй хорих ангид долоон жилийн ял оноожээ.