Монголын алтны салбарынхан чуулганаа хийх гэж байна. Энэхүү чуулганы зорилго нь Монголын алтны салбарт хөрөнгө оруулагчдыг татах, шинэ дэвшилтэд техник технологийг нутагшуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхэд оршиж байгаа юм байна. Монгол улсын уул уурхайн салбарт олборлолт, үйл ажиллагаа явуулж буй компаниудын 45%-г алтны компаниуд дангаараа эзэлж байна.
Монгол улс эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлээс гарах нэг чухал гарц бол алтны олборлолтыг өсгөж, алтны экспортоос эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх юм.
Монголбанкинд 2016 оны 11-р сард 680 орчим сая ам.доллартай тэнцэх 17.6 тонн алт тушааж Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлжээ. Жилээс жилд алт олборлолт өсөж, алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нэмэгдэж байна. Алтны салбарт хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадаад, дотоодын байгууллагууд ч олноор бий болж байна. Монгол улсын засгийн газар алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр Алт-2 хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Алтны хайгуул, олборлолт, боловсруулалт, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт гэх мэт олон асуудлууд тулгаран гарч ирж байна. Мөн алтны хайгуул, олборлолтын эрх эзэмшигчид хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, санхүүгийн боломжуудыг эрэлхийлж байна. Эдгээр үндсэн шалтгаанууд дээр үндэслэн Монголд анх удаа ”Монгол Алт 2017” чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Чуулганы зорилго:
- Алтны салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, тогтворжуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх.
- Алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах
- Дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох.
- Алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ түвшинд хүргэх
Чуулганаас хүлээх үр дүн:
- Төр, хувийн хэвшил, мэргэжлийн холоодууд зөвлөлдөж, гарцуудыг хайн, хамтран ажиллах шийдэлд хүрч, санамж бичиг байгуулах
- Чуулга уулзалтанд оролцогч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах
- Алтны салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүдийн эмхтгэл гаргах
- Алтны компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР
Үндсэн хуралдаан:
1-р хэсэг: Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй
2-р хэсэг: Алтны шороон болон үндсэн ордын бодлого, шийдэл
3-р хэсэг: Алтны төслүүд, хөрөнгө оруулалт, Нөхөн сэргээлт, олон улсын туршлага
4-р хэсэг: Алтны хайгуул, Геологи судалгаа, хайгуулын эрх эзэмшигч, Ханган нийлүүлэлт
ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР/Урьдчилсан хөтөлбөр/
9.30-10.00 Төлөөлөгчдийн бүртгэл
10.00 Нээлтийн үг: МУ-ын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат
МУ-ын УУХҮ-н сайд Ц. Дашдорж
10.30-11.20 1-р хэсэг: Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй:
Илтгэгчид: Засгийн газрын төлөөлөл, төрийн адбаны удирдлагууд, судлаач, мэргэжилтэнгүүд.
Хэлэлцэх асуудал:
- Монгол улсын алтны үйлдвэрлэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Алтны салбарыг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, Алт-2 төсөл
- Алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах
- Алтны олборлолт, боловсруулалтад дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх нь
- Алтны компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь
11.20 – 12.00 Цай & кофе завсарлага, Бизнес уулзалт
12.00 – 13.00 2-хэсэг: Алтны шороон болон үндсэн ордын бодлого, шийдэл
Илтгэгчид: Төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтэн, алт олборлогч компаниудын удирдлага, төлөөлөл, судлаач мэргэжилтэнгүүд
Хэлэлцэх асуудал:
- Шороон ордын олборлолтод тулгарч буй бэрхшээл, гарц
- Шороон ордын ашиглалт ба тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний оновчлол.
- Шороон ордын ашиглалтад оператор компанийн оролцоотой шийдлүүд.
- Шороон ордод дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх нь
- Үндсэн ордын төсөлд учирч буй хүндрэл, бэрхшээл, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинг сайжруулах нь
- Үндсэн ордод дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь
- Шороон ордын алтыг баяжуулах шийдлүүд
- Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт
- Алтны уурхайн нөхөн сэргээлтийн туршлага
13.00 – 14.00 Үдийн завсарлага, Бизнес уулзалт
14.00 – 15.10 3-р хэсэг: Алтны төслүүд, хөрөнгө оруулалт, Нөхөн сэргээлт, олон улсын туршлага
Илтгэгчид: Алтны төсөл хэрэгжүүлэгч компаниудын удирдлага, төлөөлөл, Банк санхүүгийн мэргэжилтэнүүд, Олон улсын компаниудын төлөөлөл
Хэлэлцэх асуудал:
- Алтны төслүүдийн танилцуулга
- Хөрөнгө оруулалтын боломж
- Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох боломж
- Олон улсын алтны компаниудын туршлага
15.10 – 16.30 4-р хэсэг: Алтны хайгуул, Геологи судалгаа, хайгуулын эрх эзэмшигч, Ханган нийлүүлэлт
Илтгэгчид: Алтны хайгуулын компаниудын удирдлага, төлөөлөл, геологич, зөвлөх мэргэжилтэнүүд, хайгуулын эрх эзэмшигчид, санхүүгийн зөвлөхүүд
Хэлэлцэх асуудал:
- Алтны хайгуулын төслүүдийн танилцуулга
- Алтны шороон ордын хайгуулын өрөмдлөгийн ажил
- Алтны хайгуулын төсөлд санхүүжилт авах боломжууд
- Алтны төслийн геологи хайгуулын үр дүн
- Алтны хайгуулд дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь
- Алтны уурхайд ханган нийлүүлэх нь