Categories
мэдээ нийгэм

Монголын хоёр иргэн Эрээн хотод хар тамхи зөөвөрлөж яваад баригджээ

Монгол улсын хоёр иргэн Эрээнд хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдсан талаар “Синьхуа” агентлагт мэдээллээ.

Хэрэгт холбогдсон гэх Энхжаргал нь бямба гаригт Бээжингээс Улаанбаатар хүрэх галт тэргэнд гар тээшиндээ 72.57 грамм метамфетамин зөөвөрлөж явжээ. Түүнчлэн Эрээн хотын гаалийн хяналтынхан мөн өдөр Монголын иргэн Нямжав гэгчийг 53.65 грамм метамфетамин, 0.84 грамм хар тамхины ургамал зөөвөрлөн авч явсныг илрүүлэн баривчилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *