Categories
мэдээ улс-төр

ҮХЦ дунд суудлын хуралдаан хийнэ

ҮХЦ дунд суудлын хуралдаан хийнэ зурган илэрцүүд

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж Улсын Их Хурлын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчэн батлах тухай” 12 дугаар тогтоолын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдол ирүүлжээ.

Энэ тогтоолын холбогдох заалтаар Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн нь хууль дээдлэх зарчим болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгээд байна.

Маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *