Categories
мэдээ нийгэм

Чехийн визийг богино хугацаанд авах боломжтой

Чехийн виз зурган илэрцүүд

Өнөөдөр Гадаад харилцааны яам (ГХЯ)-наас мэдээлэл хийх үеэрээ Чех улсын визийг богино хугацаанд авах боломжтой болсон талаар мэдэгдлээ. Иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хүсэлт болгосны дагуу Чехийн тал Улаанбаатар дахь ЭСЯ-ндаа визний нэмэлт ажилтан томилон ирүүлсэн байна. Улмаар ЭСЯ-нд визний ярилцлагад орох цагийг цахимаар товлох системийг сайжруулахаар болсон нь виз мэдүүлж буй монгол иргэдийн хүлээлгийн хугацаа богиносох таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм байна.

Гадаад харилцааны яамнаас иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах буюу АНУ-ын Н2 ангиллын визийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах хүсэлтийг Америкийн талд албан ёсоор хүргүүлсэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *