БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү нарын гурван иргэн авлига өгсөн гэх “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаярыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт саатуулсан.
Тэгвэл П.Бүнчинжав, С.Баярхүү, Ц.Анхбаярыг өчигдөр буюу ням гаригт сулласан бол Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамбын хорих хугацааг 14 хоногийн хугацаагаар сунгажээ.
“Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр 600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл авахын тулд ил хэргийг үйлджээ.
Одоогоор С.Баярхүүд 40 сая төгрөгийн авлига өгсөн гэдэг нь тодорхой болоод байгаа. Харин газрын дарга П.Даваасамба “Оюут цагаан барс” компанийн 600 тонн самрыг хилээр гаргах зөвшөөрөл олгоод 150 сая төгрөг авсан хэрэгт шалгагдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.