Categories
мэдээ нийгэм

“Элбэг хангалуун цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно

Элбэг хангалуун цагаан сар 2017 үзэсгэлэн худалдаа-н зураг.Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан “Элбэг хангалуун цагаан сар” үзэсгэлэн худалдаа “Буянт Ухаа” спорт цогцолборт болох ажээ. Цагаан сарын хамгийн том үзэсгэлэн худалдаа гэх тодотголтой уг арга хэмжээнд нийт 88 байгууллага бараа таваараа дэлгэх гэнэ.

Элбэг хангалуун цагаан сар үзэсгэлэн энэ сарын 16-26-ныг дуустал 10 хоногийн хугацаатай гарна.
“Цагаан Сар” үзэсгэлэн худалдааг “Буянт Ухаа” Спорт Цогцолборт зохион байгуулж байгаа нь хэдэн давуу талтай гэж зохион байгуулагчид нь онцолж байна.

Үзэсгэлэн худалдааг зорин очих зам харьцангуй түгжрэл багатай. Нисэх, Сонсголонгийн зам болон “Уулын зам”-аар очиход түгжрэл бараг байхгүй.

“Буянт Ухаа” спорт цогцолборын гадна машины зогсоол багтаамж сайтай учраас агаарт гарангаа цагаан сарын бэлтгэлээ базааж болох юм байна.

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах заал, танхимын зохион байгуулалт маш эмх цэгцтэй, зорьсон бараагаа олж авахад түвэггүй гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *