Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын дарга С.Эрдэнэ: Хөгжлийг түүчээлэх үүргээ биелүүлэх болно

АН-ын Их хурлын төлөөлөгчид
Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батамжилсан юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гишүүд дэмжигчиддээ хандаж ийнхүү хэллээ.

Тэрбээр “1989 оны жавар тачигнасан өвлөөс эхлэн
та бид ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө тэмцлээ. Өөрчлөн байгуулалтыг хийх
түүхэн замналыг туулахад амар хялбар байгаагүй.

Ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэж явсан олон
журмын нөхөд маань өнөөдөр алга.

Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө ирчихээд байна.
Монголын ардчиллыг авч явах хариуцлага шалгуур ирээд байна.

Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн
хариуцлага дээр ирчихээд байна.

Өнөөдрийн эрх баригч хүчин монголчуудын хүсэн
хүлээж байгаа ардчилал, хүний эрх чөлөө, улс орны хөгжлийг авч явах бодлого
байхгүй юм байна гэдгийг бид хангалттай харлаа.

Бид ардчиллын салхийг хагалж, нэг намын
дарангуйлал тогтсон харанхуй нийгмээс улсаа гаргаж чадсан улстөрийн хүчин.
Цаашид ч түүчээлэх үүрэг Ардчилсан намд хэвээр байгаа юм байна гэдгийг харж
байна.

Хөгжлийг түүчээлэх үүргээ биелүүлэх болно гэдгийг
хариуцлагатайгаар хэлье. Та нарынхаа захиа даалгаврыг биелүүлж, ажиллана.
Ахмад, залуу, дунд гурван үеийн төлөөллийн хэлхээсийг хангаж, эмэгтэйчүүдийн
жендэрийн тэгш байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах болно.

Ардчилсан нам шинэчлэгдэхийн хэрээр Монгол орон хөгжинө.

Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг Ардчилсан
нам авчирч чадна. Бүх шатны сонгуульд ялалт байгуулахын тулд асар их үүрэг
хариуцлага хүлээж байгаа.

Хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт
байгуулах болно. 2020 оны УИХ-ын
сонгуульд ялах болно. Би
Ардчилсан намын 180 мянган гишүүндээ итгэж байна, би Монголын ард түмэнд итгэж
байна. Бид хувийн хэвшлийг хүндэтгэдэг нийгмийг бий болгоно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *