Categories
мэдээ нийгэм

Гучин настай эмэгтэй осгож нас баржээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан уулын урд энгэр орчмоос (сумын төвөөс 2 км-т) Улаанбаатар хотын харьяат иргэн Г (30 настай, эмэгтэй) 2017.02.10-ны өдрийн 15:00 цагийн үед “Уул руу зураг авна гэж яваад одоог болтол ирээгүй байна” гэсэн дуудлага иржээ. 2017.02.11-ний өдрийн 00:00 цагт уг дуудлагыг хүлээн аваад тус аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Эрэн хайгчид Дулаанхаан багийн Дулаанхаан уулын Урд энгэр гэдэг газраас хайж байсан хүнийг осгож нас барсан байдалтай байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *