Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI уралдаан гуравдугаар сарын 23-нд болно.
Энэхүү уралдааныг хүүхэд багачуудын авьяасыг нээж, дэмжих, сонгодог хөгжмийн ирээдүйн алдартнуудыг тодруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү тэмцээнд7-10, 11-14, 15-18 насны ангилалд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрабасс хөгжмийн төрөлд өрсөлдөхөөр 200 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Тэмцээнийг БСШУСЯ-наас дэмжиж байгаа бөгөөд шагналын сан 22 сая төгрөг аж.