Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ өнөөдөр Төрийн ордны их танхимд 18.00 цагаас хуралдахаар зар түгээжээ.
ҮЗХ-ны хурлаар Ардчилсан намын долдугаар их хурлын тэргүүлэгчийг сонгох юм байна. Мөн их хурлаар хэлэлцэх асуудлаа батлах аж. Намын шинэ даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнийг намын даргаар батламжилж, шинэ үндсэн дүрмээ батална гэсэн мэдээлэл байна.
АН-ын Их хурал энэ сарын 12-нд болно. Тус хурлыг зохион байгуулахын тулд намын эгэл жирийн гишүүдээсээ хандив авч байгаа аж.