Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Би хувийн өмчийг хамгаалахын төлөө хэзээд үгээ хэлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг хэлэлцэж эхэллээ. Гишүүд энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Бусдын өмчийг дээрэмдэж авч байна. Би үнэхээр харамсаж байна. Энэ хуулийг санаатайгаар засаг солигдохоос өмнө хэлэлцүүлээгүй. Тухайн үед чуулган хуралдсан бол үүнийг оруулах байсан. Монголын иргэд янз янзаар бодож байгаа. Ирээдүйд ер нь хувийн хэвшил байх юм уу. Энэ нь өөрөө эргээд эдийн засгийн эрсдлийг авчрах юм биш биз. Би хувийн өмчийг хамгаалахын төлөө хэзээд үгээ хэлнэ. Намайг яллах бол яллаарай.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Хувийн хэвшил Эрэнэтийг авах нь буруу биш ээ. Хууль зөрчсөнийг төрийн гурван өндөрлөг тэр үед яагаад Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг хуралдуулаагүй юм бэ. Дубайн гэрээ зэрэг томоохон гэрээг Ч.Сайханбилэг хийсэн. Тэр үед ямар хүмүүс төрийн өндөрлөг байсныг мэдэж байгаа. Тэр хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Томоохон асуудлуудад хэдхэн хүмүүстэй холбоотой байдгийг анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Баасанхүү: 2013 онд анх энэ асуудал яригдаж эхэлсэн юм. 2016 онд би Ч.Сайханбилэгийг би мэтгэлцээнд дуудахад хүмүүс намайг шоолж байсан. Зөвхөн хуулиар хувийн өмчийн эрхийг хязгаарлаж болно гэж Үндсэн хуулин дээр байдаг. Энэ тогтоолын төслийг дутуу дулимаг болчихов уу гэж би бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *