Categories
мэдээ нийгэм

Г.Ганболд: Орхон гол үндсэндээ загасгүй болчихсон

Орхон голын бохирдлын асуудал улсын хэмжээнд бүтэн жил яригдсан. Өвөл болохоор мартчихдаг нь бидний зан. Тэгвэл энэ талаар Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд юу гэж ярьсан талаар хүргэе.

Алтны уурхайнууд ажиллаад эхлэхээр энэ асуудал ахиад л сөхөгдөнө. Энэ асуудлыг ҮАБЗ-ийн төвшинд танилцуулж шийдвэрлүүлэхгүй бол Орхон голын амьдарч байгаа олон иргэн, малын ундны усны асуудал хэцүүдэж байгаа. Орхон гол үндсэндээ загасгүй болчихсон. Салаалж урсч байгаа хэдэн голдоо л загастай байгаа. Түүнээс биш том голынх нь загас бүгд үхсэн. Ийм хэмжээний экологийн сүйрэл үүсч байгаа учраас энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Мөн БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр найман аймагт дулааны станц барихаар болсон. Манай аймгийн хувьд зураг төслийг нь хийлгэчихсэн байгаа. 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагатай байгаа гэсэн тооцоо гарсан. Хөрөнгө оруулалтын зардал багатай технологиор барихаар салбарын яам нь ажиллаж байгаа юм билээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *